Хятад-Монголын хэвлэл мэдээллийн форум Улаанцавд болж байна
2023-09-18 14:59:51
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад-Монголын хэвлэл мэдээллийн форум олон жилийн уламжлалтай. Нэг жил Монгол улсад, дараа жил нь Хятад улсад ээлжлэн зохиогдож ирсэн. Энэ жилийн 14 дэх удаагийн форум Өвөр Монголын Улаанцав хотноо өнөөдөр болж байна. Жил бүр тодорхой сэдвээр зохиогддог бөгөөд энэ жил “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүч ба орчин үеийн шинэчлэл, хамтын хөгжил” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлж байна.

Улаанцав хотод болж буй форумыг Бүх хятадын сэтгүүлчдийн холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулж байгаа юм. Форумд БНХАУ-ын талаас Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны байнгын дэд ерөнхийлөгч Лю Сыян тэргүүтэй Хятадын хэвлэл мэдээллийн 70 гаруй төлөөлөл,  Монголын талаас МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар тэргүүтэй Монголын  хэвлэл мэдээллийн 40 гаруй төлөөлөл оролцож байна.

Форумын үеэр хоёр тал хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн баталлаа. Санамж бичгийн хүрээнд харилцан сурвалжилга хийх, туршлага солилцох, “Бүс ба Зам” санаачилгыг таниулах зэрэг ажлуудыг тусгаж өгсөн байна.

Харилцан суралцах, техник технологийн шинэчлэл хийх, нийгмийн сүлжээнд хэвлэл мэдээллийн салбарын оролцоог нэмэгдүүлэхэд дэмжиж ажиллах, орчин үеийн хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлтөд түргэн дассан зохицох зэрэг асуудлаар ярилцлаа.