Ханжөү хотноо зохиогдох 19-р Азийн наадам, Азийн пара наадмын шагналын медаль, цэцэг, дурсгал зөөх бүсгүйчүүд, мөн оролцогч орнуудын багийн өмнө тухайн улсын нэр бүхий самбар, туг дарцаг барьж жагсан орж ирэх эрэгтэй, эмэгтэй тугчид, хөтөч чиглүүлэгчийн ёслолын хувцсыг торгон бөсөөр урлаж, Ханжөү хотын Шиху нуурын арван нэрт үзэмжийн дүрс зургаар хээ гаргаж чимэглэжээ.
Ёслолын хувцсыг урлахдаа ухаалаг оёдол, гараар будах аргыг хослуулж, нарийн чимхлүүр аргаар шаглаж оёжээ. Жэжян мужийн Шаошин хотын Кэчяо дүүрэгт ёслолын хувцсыг үйлдвэрлэсэн бөгөөд энд Азийн хамгийн том нэхмэл даавуун бүтээгдэхүүний бааз байдаг.