Ханжөү хотын иргэд спортоор хичээллэн Азийн наадмыг угтаж байна
2023-09-19 19:28:08
Share
Share this with Close
youtube WeChat

Азийн 19 дэх спортын наадам нээлтээ хийхэд хэдхэн хоног үлдэж буй энэ үед Ханжөү хотын нийт иргэд спортод оролцон, бие бялдраа дасгалжуулах уур амьсгал улам бүр нэмэгдэж байна. Иргэдэд нээлттэй Шиху нуурын соёл спортын төв нь хотын иргэдийн очих дуртай газруудын нэг болжээ. Энэ төв бол Жэжян муждаа талбайгаар хамгийн том, чадавх бүрэн, дэд бүтэц боловсронгуй соёл спортын ордон юм. Шиху нуурын соёл спортын төвд 5000 хүн соёлын спортын арга хэмжээнд зэрэг оролцох боломжтой бөгөөд өдөрт дээд талдаа 30 мянган хүн хүлээн авах чадвартай юм. Дотор зааланд нь цанаар гулгах, сэлэх, газрын теннис, хананд авирах зэрэг төрлийн дэд бүтэц бүрэн хангагджээ.

Азийн спортын наадам дөхөхийн хэрээр Шиху нуурын соёл спортын төвийн зорчигчдын урсгал огцом нэмэгдэн, өдөр бүр энд хотын олон иргэд зорин ирж хөлсөө урсган биеийн тамирын дасгал хийж, спортын сайхны дунд чөлөөт цагаа өнгөрүүлж байна.