Цал буурал сахалтай энэ өвгөн тариачин хүн юм. Нас дээр гарч, чадал барагдсан ч зүгээр сууж үл чадна. Навтгар модон лангуун дээр ойр зуурхны хүнсний ногоо зарна. Олж буй нь цөөн хэдэн юань боловч насаараа хөдөлмөрлөсөн түүнд”ажилтай” байх нь жаргал. Ингэж жаргаж ажиллахын зэрэгцээ ном уншиж тархи оюунаа цэнэглэнэ.
/Сандаг/