Өнөөдөр, 9-р сарын 20-ний өдөр 19-р Азийн наадмын галт бамбарыг сүүлчийн өртөө Ханжөү хотод буухиалав. Буухиалагчдын дунд эрч хүчтэй, цог жавхаалаг, олны танил залуу Хятадын Төв Радио Телевизийн хөтлөгч Лун Ян багтжээ.
Тэрээр сүүлийн жилүүдэд ХТРТ-ийн “Цагаан сарын үдэшлэг”, “Хятадын яруу найргийн наадам”, “Уран дархад” зэрэг олон шилдэг нэвтрүүлгийг хөтөлж, үзэгч олны талархлыг хүлээсэн уран бүтээлч юм.