Жужи-сувдны нийслэл
2023-09-20 17:01:10
Share
Share this with Close
youtube WeChat

Азийн спортын 19-р наадам болох Ханжөү хот бол Жэжян мужийн төв юм. Жэжян нутаг уул ус, торго дурдангаар алдартай. Дэлхийн хамгийн том сувдны худалдааны төв Жэжяний Жужи хотод бий.

Сувдыг цэнгэг усны, далайн усны гэж ангилдаг. Жужигийн сувд бол цэнгэг усны сувд юм. Жужи хот дэлхийн цэнгэг усны сувдны жилийн үйлдвэрлэлийн 70 хувийг нийлүүлдэг. Тиймдээ ч Жужи хотыг "Хятадын сувдан нийслэл" гэдэг. Зөвхөн 2022 онд гэхэд тус хотын сувд, сувдан бүтээгдэхүүний борлуулалт 40 тэрбум юаниас давжээ.