Монголын баг Ханжөүгийн Азийн наадмын тамирчдын хотхонд тугаа мандууллаа. Ази тивийн хамгийн том спортын наадам өчигдөр эхэлсэн юм. Хэдий албан ёсны нээлт ирэх Бямба гаригт ч крикет, хөлбөмбөг, волейболын тоглолтуудын эхлэв. Монгол-Индонезийн крикетийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглолт ийнхүү Ханжөүгийн наадмын салхийг хагаллаа.