Өнөөдөр үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Азийн 19 дэх спортын наадмын нээлтийн ёслолд оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн БНСУ-ын Ерөнхий сайд Хан Деок Сүтэй Ханжөү хотын Шихү төрийн зочид буудалд уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, ноён ерөнхий сайдыг Хятадад хүрэлцэн ирж, Ханжөүгийн Азийн спортын наадмын нээлтэд оролцож буйд баяртай байна. Ерөнхийлөгч Юн Сок Ёлд миний мэндчилгээг уламжилна уу. БНСУ олон тооны спортын төлөөлөгчдийг Ханжөүд томилж тэмцээнд оролцуулж байгаа нь энэ удаагийн арга хэмжээг чухалд үзэж буйг харууллаа. Азийн спортын хүчирхэг гүрэн болохын хувьд Өмнөд Солонгос спортын олон төрөлд давуу талтай. Өмнөд Солонгосын тамирчдад өндөр амжилт хүсье.
Хятад, Өмнөд Солонгосын тогтвортой, бат бөх харилцаа нь хоёр орон, хоёр ард түмний нийтлэг ашиг сонирхолд нийцэж, бүс нутгийн энх тайван, хөгжлийг ахиулахад ашигтай юм. Хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг цаг үетэй зохицуулан, байнга урагш хөгжүүлэхийн тулд , Өмнөд Солонгосын талтай хамтран ажиллахад Хятад улс бэлэн байна.