Галт бамбараас сэдэвлэсэн сувинер худалдаанд гарлаа
2023-09-25 16:24:02
Share
Share this with Close
youtube WeChat

Ханжөүгийн олимпын спортын төвийн цэнгэлдэх хүрээлэнд болсон Азийн наадмын галт бамбар асаах ёслол маш өвөрмөц болсон. Ханжөүгийн Азийн наадмын зохион байгуулах хорооны зөвшөөрлөөр нээлтийн ёслолын бамбараас сэдэвлэсэн бэлэг дурсгалын бүтээгдэхүүн /сувинер/ өнөөдөр албан ёсоор худалдаанд гарч эхэлжээ. Дурсгалын зүйлс нь цуглуулж хадгалах, дурсгал болгох, дурсгалын алтан тэмдэгтэй багц, дурсгалын мөнгөн тэмдэгтэй багц гэсэн дөрвөн ангилалтай юм. Тусгай зөвшөөрөлтэй энэхүү бэлэг дурсгалыг  Ханжөүгийн наадмын бамбарын цамхагийг яг тэр чигээр нь хуулбарлан жижигрүүлж, хээ дарж суулгах арга ашиглан металаар цутгаж бүтээжээ. Багц тус бүрд нь дижитал цуглуулгын болон алтан мөнгөн дурсгалын тэмдэг дагуулж, өөр өөр хослол бүхий бүтээгдэхүүний цуврал бий болгосон байна.

Сонирхсон хүмүүс Ханжөүгийн Азийн наадмын онлайн дэлгүүр, Ханжөүд байх жижиглэнгийн дэлгүүрүүд, мөн Бээжингийн Ванфужин гудамжны дэлгүүрүүдээс худалдан авч болох юм байна.


Уртнасан