Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Жэжян мужийн Жиньхуа, Шаошиньд очиж хөдөө тосгон, худалдааны зах, үзэсгэлэнгийн ордон, соёлын хүрээлэн зэрэг газруудаар зочилж, иргэдийн ажил амьдралтай танилцав. Энэ үеэр Ши Жиньпин "Шинэ хөгжлийн үзэл баримтлалыг бүрэн гүйцэд, зөв оновчтой, бүх талаар хэрэгжүүлж, хөгжлийн шинэ төлөв байдлыг бий болгох нь чухал. Шинэ эриний Хятадын онцлогтой социалист тогтолцооны давуу талыг бүрэн харуулах чухал цонх бий болгож, Хятад маягийн шинэчлэлээр шинэ өнгө төрх бий болгосон Жэжян бужийг бүтээн босгох хэрэгтэй" гэжээ.
Өчигдөр, 9-р сарын 24-ний үдээс хойш Бээжин буцах замдаа Ши Жиньпин Шаньдүн мужийн Заожуан хотын ажил байдалтай танилцсан байна.