Зэрлэг амьтан агнах, ургамал хууль бусаар түүхийн эсрэг аян өрнүүлэв
2023-09-25 16:03:30
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын Ой шугуй, нутаг бэлчээрийн үндэсний газар өнөөдөр, 25-нд тайлан гаргав. Тайланд, зэрлэг амьтан агнах, хүнсний зориулалтаар хэрэглэх, ургамал хууль бусаар түүх, цуглуулах, худалдаалах, тээвэрлэх, ашиглах зэрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх чиглэлээр 11 хэлтэс хамтарч гурван сарын хугацаатай хэрэгжүүлсэн аяны дүн сайн гарчээ.  

Аян хэрэгжүүлэхдээ үндэсний хэмжээнд цагдаагийн 380 мянган машин, 2.340.000 хууль сахиулагч ажиллаж, 15 мянган гэмт хэрэгтэн илрүүлэн баривчилж, 190 сая юанийн хууль бус орлого хурааж, 16 сая 420 мянган юанийн торгууль ногдуулжээ.