"Алтан долоо хоног" эдийн засагт түлхэц үзүүлнэ
2023-09-27 16:05:43
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ оны Еэвэн сарын баяр, Үндэсний баяр ойртож, долоо хоногийн урт амралт эхлэх дөхөх тусам аялал жуулчлалын зах зээл эрчимжиж байна. Баярын амралтын олон өдрийг "Алтан долоо хоног" гэх бөгөөд төмөр замын тасалбар зарагдаж эхэлсэн өдрөө 22.87 сая ширхэг борлуулагдсан байна. Зочид буудлын урьдчилсан захиалга өсч, Бээжинд гэхэд 5 дахин нэмэгджээ. Дотоодын аяллын зэрэгцээ гадагшаа явах жуулчдын захиалга мөн сэргэжээ. Хол аялах, хот дотроо зугаалах боломж, сонин сайхныг үзэж харах эрэлт, хэрэгцээ “Алтан долоо хоног”-ийн өдрүүдэд бий болж, энэ нь Хятад улсын хэрэглээний зах зээлийн сэргэлтэд бодитой түлхэц болох төлөв харагдаж байна. 


Уртнасан