“Хива хотыг үзэхийн тулд би уут алт өгөхөөс үл буцанам.” Эртний Төв Азийн энэхүү зүйр цэцэн үг нь мянган жилийн түүхтэй эртний хотын өнгөрсний сүр жавхланг өгүүлнэ. Эртний торгоны зам дахь энэхүү чухал өртөө буудал нь нэгэн цагт худалдаачид цугларч, дөрвөн зүг найман зовхист бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг газар байсан бөгөөд алсыг зорьсон худалдааны замын хөгжил цэцэглэлтийг хадгалсаар байв.
2022 онд Ши Жиньпин дарга Узбекистан улсад гурав дахь удаагаа айлчлахдаа, ерөнхийлөгч Мирзиёев-д үндэсний онцгой нэгэн бэлэг гардуулсан юм, тэр нь даруй Хятад, Узбекистаны хамтран сэргээн засварласан эртний Хива хотын түүх, соёлын дурсгалын бяцхан загвар байсан юм. Тэрхүү үндэсний бэлэгний ард, төрийн тэргүүний дипломат харилцаагаар Хятад, Узбекистаны соёл иргэншлийн солилцоог дэмжсэн тухай түүх бий.
Эртний Хива хот нь Хятадын Төв Ази дахь соёлын өвийг хамгаалах анхны төсөл юм. Энд Төв Азийн Хорезм бүс дэх хамгийн бүрэн гүйцэд эртний барилгын цогцолбор болон дорно, өрний соёл иргэншлийн огтлолцлын түүхэн ул мөрийг хадгалсан байдаг. Гэвч удаан жил сэлбэн засварлаагүйгээс эртний Хива хотын зарим эртний барилгууд эвдрэн муудаж, бүр нурах дөхөсөн байв.
Хятад-Узбекистан хамтран сэргээн босгосон зургаан жилийн хугацаанд, Хятадын "соёлын дурсгалын эмч нар" орон нутгийн иргэдтэй мөр зэрэгцэн хамтран ажиллаж, эртний барилгын хуучин өнгө төрхийг чадварлаг гар урлалаар сэргээж, эртний Хива хотын жинхэнэ бүрэн бүтэн байдал болон түүхийн үнэт мэдээллийг хамгийн их хэмжээгээр хадгалан үлдээж чадсан байна.
Цэцэглэн хөгжсөн торгоны зам дээр хэдэн мянган жилийн турш сүндэрлэн зогссон энэхүү эртний хот нь эндхийн ард түмэнд дахин алдар нэр, итгэл найдвар авчирлаа.
"Соёл иргэншил олон талт байдлаасаа болж хоорондоо харилцаж, солилцоогоор дамжин бие биенээсээ суралцаж, харилцан суралцсанаар хөгждөг." "Бид өөрсдийн соёл иргэншлийг эрч хүчээр дүүргэхээс гадна бусад орны соёл иргэншлийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэн өгч, дэлхийн соёл иргэншлийн цэцэрлэгт хүрээлэнг улам гоо үзэсгэлэн болгох ёстой." Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад улс "Бүс ба зам"-ыг хамтран бүтээн байгуулагч 17 оронтой хамтарсан археологийн 33 төсөл хэрэгжүүлж, түүхэн дурсгалт газруудыг хамгаалах болон нөхөн сэргээх хамтын ажиллагааг идэвхтэй ахиулсан байна.