10 дугаар сарын 6-ны үдээс хойших 16 цагийн байдлаар Ханжөү хотын үзэмжит газруудыг үзэж сонирхохоор, еэвэн сар болон үндэсний баярын хугацаанд давхардсан тоогоор 13 сая 8700 жуулчин зочлон очсон байна. Азийн наадмын дуулиан, түүнтэй зэрэгцэж давхацсан үндэсний баярын өдрүүд аялал жуулчлалын зах зээлийг идэвхжүүлж, үр нөлөө илэрхий сайн байсныг өчигдөр Ханжөүгийн соёл, радио телевиз, аялал жуулчлалын товчооноос сурвалжлагч мэдээллээ.
Урт амралтын өдрүүдэд гаднаас ирсэн дотоодын жуулчид Ханжөүд олноороо ирж, нэг хүн дунджаар 3.3 хоног амарсан нь өмнөх баярын дундаж үзүүлэлтээс нэг дахин илүү байна. 10 дугаар сарын 2-нд Ханжөүд ирсэн жуулчдын хөдөлгөөн оргилдоо хүрч, давхардсан тоогоор 2 сая 582 мянган хүн хүлээж авчээ. Энэ өдрүүдэд Ханжөүгийн аялал жуулчлалтай холбоотой хэрэглээ 19 тэрбум 328 сая 900 мянган юань хүрсэн гэдгийг Юнионпэй статистик харуулжээ.
Уртнасан