"Алтан долоо хоног"-ийн тоон тойм
2023-10-08 13:12:53
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 6-ны хооронд Хятад улс даяар 8 хоног амарлаа. Хятадын Аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгийн захирал Дай Бинь хэлэхдээ, "2023 оны евэн сарын баяр, үндэсний баяр залгалдаж 8 хоног амарлаа. Үүний зэрэгцээх чухал үйл явдал бол Ханжөүгийн Азийн спортын наадам үргэлжилж байв. Аялал жуулчлалын зах зээлийг бодлогоор дэмжин идэвхжүүлж түүхэн дээд амжилт тогтоолоо гэжээ.

Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны Дата төвийн тооцооллоор, энэ оны евэн сарын баяр, үндэсний баярын үеэр дотоодын жуулчид давхацсан тоогоор 826 сая болж, өмнөх оны мөн үеэс 71.3 хувиар нэмэгдэж, тус дата төвийн 2019 оны мэдээлэлтэй харьцуулахад 4.1 хувиар өсчээ. Дотоодын аялал жуулчлалын орлого 753.43 тэрбум юань болж, өмнөх оны мөн үеэс 129.5 хувь, 2019 оныхоос 1.5 хувиар нэмэгдсэн байна. 

Хятадын Аялал жуулчлалын үйлчилгээний Тү Ню жуулчлалын вебсайтын статистикээс харвал, жуулчдын 50 гаруй хувь нь 5 хоногоос илүү аялжээ. Тэдний зорьсон газруудын эхний сонголт Бээжин байж, удаад нь Шанхай жагсжээ.