Ханжөүгийн Азийн наадам өндөрлөв
2023-10-09 10:25:42
Share
Share this with Close
youtube WeChat

Арван зургаан хоногийн турш дүрэлзэн ассан Азийн спортын наадмын ариун гал өчигдөр, 8-ны орой Хятадын Ханжөүгийн Олимпын төв цэнгэлдэх хүрээлэнд бүдгэрсээр жаргаж, Азийн 19 дэх удаагийн спортын наадам бүрэн өндөрлөлөө.

Хаалтын ёслолд 2194 жүжигчин оролцов. Хаалтын хөтөлбөр  “Мартагдашгүй Ханжөү” сэдэвт  дөрвөн бүлэг дурсамжаас бүрдэж, 75 минутын хугацаатай байв. Наадмыг хүссэн эхний үе, учран золголцсон дараагийн үе, ахин уулзахын ерөөл тавьж баяртай гэж хэлэх агшин хүртэл баяр баясал, халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлсэн зохиомжтой байв.

Энэ удаагийн наадамд 45 улс, бүс нутгаас 12000 гаруй тамирчин Ханжөү хотноо ирж, спортын мөрөөдлөөр хамтдаа жигүүрлэн, олон шинэ рекорд тогтоож, олон гайхамшиг бүтээлээ.

Дараачийн Азийн наадам зохион байгуулах эрхийг Япон улс авлаа. Японы Айчи муж, Нагоя хотод 2026 оны Азийн спортын наадам зохиогдох юм. 

 

Уртнасан