Ханжөү хотноо зохиогдсон Азийн 19 дүгээр наадам амжилттай өндөрлөлөө. Азийн Олимпийн зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Ража Рандхир Сингх хаалтын ёслолд хэлэхдээ, “Ханжөүгийн Азийн наадам маш амжилттай боллоо. Зохион байгуулалт гойд сайхан байж, надад гүн сэтгэгдэл үлдээлээ” гэж онцолсон байна.
Догдлол, баяр хөөрөөр цалгисан 16 өдөр Хятад улс өмнөө тавьсан зорилгодоо дүүрэнхүрч, амлалтаа бүрэн биелүүлж, “Хятадын өвөрмөц онцлогтой, Азийн сүр жавхланг харуулсан” спортын наадмыг дэлхийн нийтэд толилуулж чадсан юм.
“Азийн наадмуудын түүхэнд Ханжөүгийн наадам хамгийн сайхан, хамгийн амжилттай наадам байлаа. Зохион байгуулагч тал тэмцээнд оролцогч бүх тамирчдад таатай нөхцөл бүрдүүлж, халуун дотно хүлээн авсан” гэж Азийн Олимпийн Зөвлөлийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Винод Кумар Девали сэтгэгдлээ хуваалцсан байна. Ханжөүгийн Азийн наадам хурд хүч, авхаалж самбаа, өрсөлдөөний талбарт төдийгүй олон зүйлээр рекорд тогтоожээ. Энэ удаад Азийн дээд амжилтыг 37 удаа шинэчилж, дэлхийн рекордыг 15 удаа эвджээ. Мөн түүнчлэн оролцож буй тамирчдын тоо, зохион байгуулалт болоод цар хүрээний хувьд хамгийн том Азийн наадам болов. 19 дүгээр наадамд 45 орны багаас 41 баг медаль хүртэж, үүнээс 27 баг алтан медаль гялалзуулсан байна. Хятадын баг 201 алтанд медаль, 111 мөнгөн медаль, 71 хүрэл медаль хүртэж, нийт дүнгээр 383 багц медаль авсан амжилтаар тэргүүлж байна. Энэ нь “илүү хурдан, илүү өндөр, илүү эв нэгдэлтэй” гэсэн олимпын үзэл санааг нотолж буйн жишээ юм.
Ханжөүгийн Азийн наадам өөр бүс нутгийн, арьс өнгө өөр, соёлын ялгаа ондоо байдлын зөрүүг даван гарч гүн нөхөрлөл, халуун дулаан итгэлцэл бий болгож байсан нь хамгаас үнэ цэнтэй. Тэмцээний талбай, боксын ринг, жүдогийн татамид сэтгэлийг хөдөлгөм сайхан агшин олонтаа давтагдлаа. Хятадын боксчин Чань Юань, Хойд Солонгос, Энэтхэгийн хоёр тамирчинтай халуун дотно тэврэлдэж үзэгч олныг баярлуулав. Узбекистаны 48 настай гимнастикч, олимп авага Чусовитина спортын ордон дүүргэсэн үзэгчдийн уухай, алга ташилт дор үзүүлбэрээ хийлээ. Хятадын соёлыг сонирхох гадаадын сэтгүүлчид, тамирчид Азийн наадмын бэлэг тэмдэг "Ляньлянь"-тай зургаа авахуулахаар өрсөлдөж байв. Ханжөүгийн наадам ийнхүү гүн зузаан нөхөрлөлийг холбох гүүр болсон наадам байлаа.
Азийн наадам бас инновацийн гайхамшиг мэдрүүлсэн наадам болов. Спортын хэрэгсэл зөөдөг робот нохой, жолоочгүй ухаалаг машин, тэмцээний талбай, зааланд ажиллах өндөр технологи шингээсэн зүйлс, жижиг элементүүд гадны сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж байлаа. Хятад улс Азийн наадмын түүхэн дэх анхны “ухаалаг наадам” гардаж хийнэ гэж амласан. Тэр амлалтыг наадмын бүхий л зүйлээс бодитоор харж, бодитоор мэдэрч, бодитоор хэрэглэж инновацийг дээдэлсэн орчин үеийн Хятад орныг харж байв.
“Сэтгэлээ нэгтгэж, хайраар холбогдох” уриа бол Ханжөүгийн Азийн наадмын гол үзэл санаа юм. Энэ уриа зүгээр нэг цэцэн үг биш, Азийн ард түмний нийтлэг хүсэл эрмэлзлийг харуулж байгаа юм. Ази тив бол хүн төрөлхтний соёл иргэншлийн өлгий юм. Спорт бол соёл иргэншлийн солилцоо төдийгүй харилцан суралцахыг дэмжих чухал хүчин зүйл болж байгаа юм. Ханжөүгийн Азийн наадам өөр соёл иргэншлийн тэгш солилцоо, харилцан суралцахад чухал боломж бшрдүүлж, Хятад улсын нээлттэй, багтаамжтай байдлыг харуулж, Азийн орнуудтай хамтдаа хөгжин цэцэглэх Хятадын хүсэл эрмэлзлийг бүрэн дүүрэн илэрхийллээ.