“Бүс ба зам”-ыг дээрээс нь халиахуй
2023-10-11 16:08:16
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ жил “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах санаачилга дэвшүүлсний 10 жилийн ой тохиож байна. Энэ арванд дээрх санаачилгын хүрээний хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, олон орны хөгжлийг дэмжиж, улс орнуудын ард түмэнд бодит ашиг хүртээсэн чухал төслүүд хэрэгжсэн байна. 

Хятад-Лаосын төмөр замын дагуух Меконг голын гүүрээр галт тэрэг өнгөрч байна. 2023 оны тавдугаар сарын 28-нд дроноор авсан зураг. Нийт 1035 километр урттай Хятад Лаосын төмөр зам нь БНХАУ-ын Кунмин хотыг Лаосын Вьентьян хоттой  холбосон, "Бүс ба зам" санаачилгын хамтын ажиллагааны онцгой төслийн нэг юм. Хятад Лаосын төмөр зам ашиглалтад орсоноос хойших 22 сарын хугацаанд 2700 төрлийн бараа бүтээгдэхүүн бүхий 26 сая 800 мянган тонн ачаа тээвэрлэжээ.

Тайландын Убон Ратчатани дахь Сириндхорн усан сангийн  хөвөгч фотоволтайк төсөл. 2022 оны 12-р сарын 8-нд дроноор авсан зураг. Төслийн хүрээнд нийт 58.5 мВт-ын хүчин чадалтай 144,000 гаруй фотоволтайк модулийг суурилуулсан бөгөөд жил бүр 47,000 тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулж байна.

Жакарта-Бандунгийн хурдны төмөр замаар аялж байгаа хурдны галт тэрэгний эл зургийг 2023 оны есдүгээр сарын 30-нд Индонезийн Пурвакарта хотод авчээ. Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр зам нь Индонез болон Зүүн өмнөд Азийн анхны хурдны төмөр зам бөгөөд "Бүс ба зам"-ын тэргүүлэх төслүүдийн нэг юм. Засгийн газар удирдаж, хоёр орны аж ахуйн нэгжүүд хамтран байгуулсан билээ.

Пномпен хотын Камбожийн үндэсний цэнгэлдэх хүрээлэн 2021 оны есдүгээр сарын 9-ний өдөр. (Дроноор авсан зураг). Хятадын Барилгын инженерийн корпорацийн байгуулсан Камбожийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэн 2021 оны 12-р сард албан ёсоор ашиглалтад орсон юм. Энэхүү цэнгэлдэх хүрээлэн нь 80,000 хавтгай дөрвөлжин метр талбайтай бөгөөд 60,000 үзэгчийг хүлээн авах хүчин чадалтай.

Шри-Ланкийн Коломбо боомтод 2021 оны 12-р сарын 2-ны өдөр дроноор авсан зураг. Коломбо боомтын энэхүү бүтээн байгуулалт нь Хятад, Шри-Ланкийн "Бүс ба зам" хамтралцааны үлгэр жишээ төсөл юм.

Казахстаны Алматы хотын Капчагей 100 мВт-ын фото цахилгаан станцыг 2023 оны тавдугаар сарын 4-нд дроноор авсан зураг. Уг төсөл нь Казахстаны хамгийн том фото цахилгааны төсөл бөгөөд Хятад, Казахстаны ногоон эрчим хүчний хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа юм.

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот дахь Шанхай элекрикийн Дубайн фототермал, фотоволтайк төсөл. 2022 оны наймдугаар сарын 15-нд дроноор авсан зураг. Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод байгуулж буй 700 мВт-ын фототермал, 250 мВт-ын фотоволтайк төслийн гүйцэтгэгчээр Шанхайн цахилгаан групп ХХК ажиллаж байна.

Этиопын нийслэл Аддис-Абеба хот дахь Африк тивийн өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв. 2023 оны есдүгээр сарын 10-нд дроноор авсан зураг. Хятад-Африкийн холбооны Африк тивийн өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтыг 2023 оны нэгдүгээр сард дуусгасан. Орчин үеийн офис, туршилтын лаборатори, иж бүрэн тоног төхөөрөмж бүхий Африк тив дэх өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх анхны төв юм.

Мозамбикийн нийслэл Мапуто дахь Мапутогийн гүүр. 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд дроноор авсан зураг. Мапутогийн асар том дүүжин гүүр нь Мапутогийн буланг дамнасан гайхамшигтай бүтээн байгуулалт юм. Мапуто булангийн хоёр талыг холбосон тус гүүр Мозамбикийг хойш өмнөш холбосон зам харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болсон байна. 

Аргентин улсын Жужуй мужийн Гаучари хотод 300 мегаваттын хүчин чадалтай фотоволтайк цахилгаан үйлдвэрлэх төсөл. 2020 оны зургадугаар сарын 12-нд дроноор авсан зураг. Уг төслийн бүтээн байгуулалт нь 2020 оны есдүгээр сард албан ёсоор ашиглалтад орсон. Ийнхүү оршин суугчдын өдөр тутмын цахилгаан эрчим хүчний хэрэгцээг фотоволтайк цахилгаан станц хангах болсон юм.

Грекийн Пирей боомтын чингэлэг тээврийн гуравдугаар порт. 2022 оны хоёрдугаар сарын 19-нд дроноор авсан зураг. "Бүс ба зам" санаачилгын үлгэр жишээ төсөл болсон Грекийн Пирей боомтын жилийн ачаа тээвэрлэлтийн хэмжээ 5 сая гаруй стандарт чингэлэгт хүрч, Европын чингэлэг тээвэрлэлтийн дөрөв дэх томоохон боомт, Газар дундын тэнгисийн чингэлэг тээврийн тэргүүлэгч боомт болсон байна.