Экологийн хот Шанрао
2023-10-13 15:03:58
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын төв нутгийн Жянши мужийн Шанрао хот 1300 гаруй жилийн өмнө ч аялал жуулчлалын төв байсан юм. Хойд хэсгээрээ Хятадын хамгийн үзэсгэлэнтэй тосгон болох Уюань, зүүн хэсгээрээ дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Саньчин уул, төв хэсгээрээ мөн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Мэлхий хайрхан, харин баруун хэсгээрээ Хятадын хамгийн том цэнгэг устай Пөян нуур байдгаараа гадаад дотооддоо алдартай.

 Байгалийн төгс үзэмжтэй Шанрао хот "Ногоон байгаль бол алт" гэсэн хөгжлийн үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж, эко аялал жуулчлал түүнчлэн цай тариалах, боловсруулах үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, хөдөө орон нутгийг сэргээн сайжруулах шинэ дүр зургийг бүтээж байна.