“Бүс ба зам”-ын цагаан номын түлхүүр үг
2023-10-13 16:09:44
Share
Share this with Close
youtube WeChat

“Бүс ба зам”-ын олон улсын дээд хэмжээний уулзалт болох гэж буйтай холбогдуулан Хятадын холбогдох албанаас саяхан цагаан ном нийтэлж, “Бүс ба зам”-ын түүхэн улбаа, үзэл баримтлал, хэтийн төлөв болон түүнийг биелүүлэх арга зам, практик амжилт, дэлхий нийтэд үзүүлэх ач холбогдлын талаар тайлбарласан юм. Эдгээрийг дараах хэдэн түлхүүр үгээр товчлон хүргэе.

Хоёр мянга гаруй жилийн соёлын дурсамжийг сэргээсэн үзэл баримтлал 

“Бүс ба зам-ыг хамтран бүтээн байгуулах нь: Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах томоохон практик ажиллагаа” цагаан ном нь бодлогын баримт бичгүүдтэй адилгүй, өмнөтгөл болон төгсгөлдөө романтик хэл найруулгаар уг санаачилгатай холбоотой түүх, соёлын агуулгыг амьдчилан илэрхийлсэн байна. 

2013 онд Ши Жиньпин дарга “Торгоны замын эдийн засгийн бүс” болон “21-р зууны тэнгис дээрх торгоны зам”-ыг хамтран бүтээн байгуулах санаачилга дэвшүүлснийг нь “Бүс ба зам” санаачилга хэмээн товчлон нэрлэж байна. Уг санаачилгад хүн төрөлхтний түүх соёлын хөгжлийн замналын ололт амжилт болсон эртний торгоны замын ухагдахууныг бүтээлчээр өвлөн уламжилсан төдийгүй шинэ эриний үзэл баримтлал, соёлын агуулгаар баяжуулж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахын практик индэр болсон юм.

2023 оны зургадугаар сарын сүүлчийн байдлаар дэлхийн таван тивийн 150 гаруй улс, олон улсын 30 гаруй байгууллага Хятад улстай “Бүс ба зам”-ын хүрээнд хамтран ажиллах 200 гаруй баримт бичигт гарын үзэг зурсныг цагаан номд тэмдэглэжээ. 10 жилийн хугацаанд уг санаачилга нь олон улсын практик туршлага болж хэрэгжин бодит амжилтад хүрч байна. 

Хувь заяаны нэгдмэл цогц байгуулахад шинэ загвар гаргасан практик

“Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах нь холбогдох улс оронд бодит ашиг шим хүртээсэн төдийгүй эдийн засгийн даяаршсан эрүүл хөгжлийг дэмжин, хүндрэл бэрхшээлийг даван туулж, дэлхийн засаглалын тогтолцоог сайжруулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгааг цагаан номд онцолжээ.

Хятад улс болон дэлхий нийтэд шинэ боломж нээх эхлэл

Хятад улс цаашид илүү өргөн хүрээний олон салбарт гүнзгий нээлттэй байхаа зарласан юм. Улс орнууд, олон улсын байгууллагууд “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах санаачилгад нэгдэн, дэлхийг дэд бүтцээр холбох, тогтвортой хөгжүүлэхийн тулд хамтран ажиллахыг цагаан номд уриалжээ.