Саудын Арабын ногоон ирээдүй
2023-10-13 16:55:42
Share
Share this with Close
youtube WeChat

Саудын Арабын Вант Улс нь Ази, Африк, Европыг холбодог бөгөөд "Торгоны замын эдийн засгийн бүс" болон "21-р зууны тэнгисийн торгоны зам"-ын чухал уулзварт оршдог.

2016 оны нэгдүгээр сард Ши Жиньпин дарга Саудын Арабт төрийн айлчлал хийхдээ Хятад, Саудын Араб "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтыг хамтаар ахиулах хүрээнд хөгжлийн стратеги, гүнзгий хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов.

2016 оны дөрөвдүгээр сард нь Саудын Араб “Алсын хараа 2030”-ыг албан ёсоор гаргасан юм. Саудын Араб нефтийн салбараас ихээхэн хамааралтай байснаас ангижирч, эдийн засгаа олон ургалчаар хөгжүүлэх стратеги хэрэгжүүлэхээр шийдсэн юм. 

“Бүс ба Зам” санаачилгын тусламжтайгаар Саудын Араб Улаан тэнгисийн шинэ хот хэмээх Хятад, Саудын Арабын ногоон, бохир хийн ялгарал багатай салбар дахь хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлжээ. Хятадын компанийн барьсан нарны эрчим хүчний цахилгаан үйлдвэрт 4068 эгнээ фотоволтайк хавтанг байрлуулж, шинэ хотыг 24 цагийн турш сэргээгдэх эрчим хүчээр хангажээ. 

Ингэснээр шинэ хот нь жилд 1 сая жуулчдыг хүлээн авч, Саудын Арабын “Алсын хараа 2030”, “Бүс ба зам” -ыг хамтран бүтээн байгуулах санаачилгыг гүнзгий уялдуулан хэрэгжүүлсэн жишиг болж байна. 

Өнгөрсөн долоон жилийн турш хоёр орны төрийн тэргүүний дэмжлэгээр Хятад Саудын Арабын ажил хэрэгч хамтын ажиллагаа эрчимтэй хөгжсөөр байна.