Хятадын төв нутгийн Жянши мужид орших Жиужян хот 2200 жилийн түүхтэй. Эрт цагаас "Олон ус цуглах газар" гэж нэрлэдэг байж. Энэ нутгаар Хятадын хамгийн том Хөхмөрөн 152 км туулж урсдаг.
Хятадын усан тээврийн чухал зангилаа Жиужян руу эрдэмтэн мэргэд аялж, түүх соёлын баялаг өв үлдээж, энэ нутагт туурвисан яруу найраг, дуу, магтаалыг хятад хэлний дунд бага сургуулийн сурах бичигт оруулсан байдаг. Хятадын дөрвөн том номын хүрээлэнгийн тэргүүний хүрээлэн болох Байлудун нь эртний Жиужян хотод байдаг.