Өнөөдрийн дэлхий ертөнцөд, харилцан холбогдож уялдаатай байх оролдлого ерөөс зогссонгүй. Цастын өндөрлөгт зам тавих, далайн гүнд кабель тавих гээд хүн төрөлхтөн дэд бүтцээ харилцан холбох хязгаарыг байнга давж гарч байна.
Өнөөдрийн дэлхий ертөнцөд, холболтын тасархай цэг байсаар л байна. Зарим бүс нутагт зам цөөн байж, төмөр зам үгүй, олон газар цахилгаангүй байж, хөгжлийн зөрүү их байна.
Дэд бүтцээ холбох саад бэрхшээлийг бид хэрхэн даван гарч, дэлхий дахиныг хүртээмжтэй, тэнцвэртэй хөгжлийн замд оруулж чадах вэ?
"Хүмүүс чөлөөтэй зорчиж, бараа бүтээгдэхүүн саадгүй нэвтрэх" сайхан сайхан хэтийн төлөв дэд бүтцээ харилцан холбох зураг төлөвлөгөө бодит ажил болон хэрэгжэгдэхийг даган биеллээ олж байна.
Өнгөрсөн арван жилд, бид гол мөрөн, далайг гаталж, уул хайрханыг даван их олон саад бэрхийг даван гарсан байна. Дэд бүтцээ холбох олон сорилтын өмнө Хятад улсын барилгачид "Тэнэг өвгөн уулсыг нүүлгэх" үзэл санаагаар хамтран ажиллагч орнуудын ажил нэгтэнтэйгээ хамтран "боломжгүй" зүйлийг бодит ажил болгон биелүүлсэн байна.
Нэгэн цагт уул усаар алслагдаж, зам хол байсан бол одоо саадгүй холбогдох болсон. Өнгөрсөний тусгаарлагдсан алс бөглүү газар дэлхий ертөнцтэй холбогдон шинэ аянд гарч байна.
Өнгөрсөн арван жилд, ачаа тээврийн түгжрэл арилж, эдийн засгийн хөгжил дэвшил гарсан. Мянган жилийн түүхтэй Момбаса боомт Момбаса-Найроби чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор дахин амьлж, дэлхийн далайн тээврийн зангилаа болсон.
Момбаса-Найроби чиглэлийн төмөр зам дагуу гэрэл чийдэн гялалзаж, эдийн засгийн эрч хүч нэмэгдүүлж, энэхүү тээврийн артери Кени улсын ДНБ-ий өсөлтийг 2%-иар нэмэгдүүлсэн.
Өнгөрсөн арван жилд, бид бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, найрамдлыг зузаатгасан. Нийт 2 тэрбум гаруй хүн амтай Хятад-АСЕАН-ы зах зээл идэвхжиж, АСЕАН-ыг бүх орныг хамарсан төмөр замын сүлжээ бүрэлдэж, өргөжсөөр байна.
"Бүс ба Зам"-ын хамтран бүтээн байгуулах санаачилгыг арван жилийн өмнө дэвшүүлснээс нааш, иж бүрэн, олон давхаргын, олон хэлбэрийн дэд бүтцээ харилцан холбосон сүлжээ бий болж, "зургаан коридор, зургаан зам, олон орон, олон боомт"-ын дэд бүтцийн харилцан холболтын бүдүүвч үндсэндээ бүрэлдээд байна.
"Агаарын торгоны зам" ч өргөжсөөр байна. Хятад улс 104 оронтой агаарын тээврийн хоёр талын гэрээ хэлэлцээр байгуулж, 57 оронтой агаарын тээврийн шууд нислэгтэй болсон байна.
"Торгоны замын далайн тээвэр" ч дэлхийн 43 орны 117 боомтод хүрч, дэлхийг холбосон худалдааны сүлжээг бүрдүүлээд байна.
Өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа дэд бүтцийн холболтоор дэлхий ертөнц нэн сайн сайхан ирээдүйг угтаж байна.