И У-гаас Мадрид хүртэл
2023-10-14 11:28:11
Share
Share this with Close
youtube WeChat

13052 километр урттай энэ зам нь дэлхийн хамгийн урт ачааны галт тэрэгний зам юм. Дэлхийн 8 улсыг дайран өнгөрч, 60 гаруй жолооч сэлгэн хурдлах "И У-Шиньжян-Европ" чиглэлийн ачааны галт тэрэг явж эхэлсний 10 жилийн ой тохиож байна. 

"И У-Шиньжян-Европ" чиглэлийн ачааны галт тэрэг нь Ши Жиньпин даргын санаачилгаар эхэлсэн юм. “И У-Шиньжян-Европ” төмөр замыг Жэжян мужийн И У хотоос Мадрид хүртэл ажиллуулахаар төлөвлөж байгаа бөгөөд бүтээн байгуулалт, ашиглалтад Испанийн тал идэвхтэй оролцож, хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэхэд хамтран ажиллана уу хэмээн 2014 оны 9-р сарын 26-нд Ши Жиньпин дарга Бээжинд айлчиж буй Испанийн Ерөнхий сайд Мариано Рахойдтой онцлов.

Төрийн тэргүүнүүдийн уулзалтаас хойш ердөө 53 хоногийн дараа "И У-Шиньжян-Европ" чиглэлийн анхны ачааны галт тэрэг И У баруун вокзалаас хөдлөв. Евразийн хоёр үзүүр орших БНХАУ-ын И У, Испанийн Мадрид хотууд анх удаа шууд төмөр замтай холбогдож, хоёр сар шахам явдаг байсан тээвэрлэлтийн хугацааг 21 хоног болгон богиносголоо. 

Мөн 2014 онд Испани залуу Гарсиа Евразийг дамнан хүний нутаг Хятад И У хотыг зорьж иржээ. Тэдний гэр бүл улаан дарсны бизнес эрхэлдэг тул Гарсиа Испанийн улаан дарсыг Хятадад танилцуулж, И У-гаас бизнесээ эхлүүлжээ.

Хятад, Испанийн эдийн засаг, худалдааны солилцоо улам бүр нэмэгдэхийн хэрээр "И У-Шиньжян-Европ"-ын ачааны галт тэргээр испани хиам, улаан дарс, оливын тос нь Хятадын хэрэглэгчдийн дунд алдартай эрэлттэй бүтээгдэхүүн болжээ. 

2022 онд Хятад Испани хоёр талын худалдааны хэмжээ анх удаа 50 тэрбум ам.долларыг давлаа. Фотовольтийн бүтээгдэхүүн, шинэ эрчим хүчний машин, ухаалаг гэр ахуйн хэрэгсэл, механик тоног төхөөрөмж зэрэг "Хятадад үйлдвэрлэсэн ухаалаг бүтээгдэхүүн" нь Хятад-Европ чиглэлийн галт тэргээр европт нэвтэрч байна. Өнөөг хүртэл Хятад-Европын галт тэрэг 86 чиглэлд Европын 25 улс орон, бүс нутгийн 200 гаруй хотод хүрчээ.