Хятадын импорт экспортын 134 дэх үзэсгэлэн Гуанжөуд нээгдэв
2023-10-15 17:19:44
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ жилийн Хятадын импорт, экспортын 134 дэх үзэсгэлэн яармагт олон шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи болон шинэ үйлчилгээг анх удаа танилцууллаа.

Хятадын CCTV-ийн сурвалжлагч Шюй Нин Нин: Энэ бол Гуанжөугийн импорт, экспортын яармагийн үзэсгэлэнгийн ордон, өглөө 9 цагаас өмнө энд олон хүн цугларч, эхний өдөр нээлтээ хийх үзмэрүүдийг хүн бүр тэсэн ядан хүлээсээр байлаа.

Ирландын худалдан авагч: Бид хөдөө аж ахуйн машин техник худалдаж авахыг хүсч байна, мөн сэргээгдэх эрчим хүчийг ашиглах олон арга замыг хайж олохыг хүсч байна.

Өнөөдөр Гуанжөугийн импорт, экспортын үзэсгэлэнд олон шинэ бүтээгдэхүүн болон өндөр чанартай бүтээгдэхүүнүүд тавигдснаас гадна бас хэд хэдэн тусгай форум, симпозиум болон холбогдох сэдэвт үйл ажиллагаануудыг энэ үеэр зохион байгуулсан байна.