Шинийг зорин урагшлахуй
2023-10-17 11:31:49
Share
Share this with Close
youtube WeChat

Шинэчлэлт ихтэй энэ эринд дижитал давлагаа урьд өмнө байгаагүй хурдаар дэлхийг өөрчилсөөр байна.

Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, цөлжилт, эрс тэс цаг агаарын давтамж зэрэг сорилт биднийг сэрэмжлүүлж байна.

Ийм цаг үед бид "Бүс ба Зам" -ыг хамтран бүтээн байгуулж буй улс орнуудтай сайн сайхан ирээдүйг хэрхэн цогцлоох вэ?

Гана улсын Тема боомтод чингэлэгийн дөрвөн терминал барих ажил эрчимтэй явагдаж байхтай зэрэгцээд барилгын багийн тусгайлан байгуулсан яст мэлхий үржүүлгийн төвд эхний ээлжийн үр төл өндөгний хальснаас нэвчин гарч ирж байлаа.

Шинэ амь орчлонд төрж буй агшин бол ногоон торгоны зам дээрх хүн байгалийн зохицон оршихуй юм.

Хятадын компаниудын Кени улсад барьсан Момбаса-Найроби төмөр зам дагуу анааш 6.5 метрээс дээш өндөртэй гүүрэн доогуур саадгүй нэвтэрдэг. Мөн Хятадын компаниудын ажиллуулдаг Аргентины салхин эрчим хүчний цахилгаан станцад экологийн нөхөн сэргээлт хийсэн тул аварга том салхин тээрмүүд нь үзэсгэлэнт шинэ газрыг цогцлоожээ.

Хятад улс сүүлийн 10 жилд 31 улстай “Бүс ба Зам” -ын ногоон хөгжлийн түншлэлийн санаачилга гаргаж, дэлхийн 100 гаруй улс, бүс нутагтай нар, салхи, усан цахилгаан станц, дулааны эрчим хүчний салбарт хамтран ажиллажээ.

Ногоон өнгө “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах санаачилгын үндсэн өнгө болж байна.

Сүүлийн арван жилд технологийн хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлт эрчимжиж, дижитал технологи хурдацтай хөгжиж байна. Гэвч, хөгжиж буй олон орон мэдээллийн технологийн суурь сул байгаагаас болж "тоон хуваагдал"-д баригдсаар байгаа юм.

Хятадын компаниуд Нигерийн хөдөө тосгонд "Тосгоны од" төсөл хэрэгжүүлж, нарны эрчим хүчээр ажилладаг зөөврийн жижиг суурь станцуудыг алслагдсан бүсэд суурилуулснаар 2 км-ээс хол зайд сүлжээнд холбогдох боломжтой болголоо.

Хятадын дижитал туршлагын ачаар Нигерт анхны логистикийн дамжуулагч, буухиа хүргэлтийн баримт сканнерийн машинаа ашигласан юм. Унгарын Будапешт хотод Хятадын компани 5G сүлжээний технологи ашигласан орчин үеийн үйлдвэр барьжээ.

Өнгөрөгч 10 жилийн турш Хятад улс дижитал технологи, амжилттай туршлагаа "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулж буй орнуудтай хуваалцсаар ирлээ. Дижитал Торгоны зам нь бат бөх нэгдмэл дижитал цогц бий болгожээ.

Чилийн тэнгэр цэлмэг, бөмбөрцгийн хойд хагасыг бодвол одод илүү тод гялалздаг. Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа нь "Бүс ба Зам"-ыг хамтран бүтээн байгуулах замд алс холын Хятад Чили хоёрыг холбож, шинжлэх ухааны нууцыг гар нийлэн тайлах боломж нээжээ.

Арван жилийн турш "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалт ногоон, дижитал, технологи зэрэг салбарт шинийг зорин урагшилж, дэлхий нийтэд хүртээмжтэй аз жаргалын замыг улам өргөжүүлэн сунгасаар байна.