Ши Жиньпин илтгэл тавилаа
2023-10-18 10:52:13
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10-р сарын 18-ны үдээс өмнө "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтэд илтгэл тавилаа.

Ши Жиньпин илтгэл тавилаа 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10-р сарын 18-ны үдээс өмнө "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтэд илтгэл тавилаа.

Ши Жиньпин хэлэхдээ, "Энэ 10 жилд бид анхны зорилгоо ухамсарлаж, гар нийлэн урагшилж, “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааг амжилттай үргэлжлүүлж, баялаг үр дүнд хүрсэн.

"Бүс ба Зам"-ын хамтын ажиллагаа "ерөнхий байдал"-аас "нарийн нямбай" шатанд шилжиж, төлөвлөлтий ерөнхий зургийг бодит амьдралд хэрэгжүүлж, олон зуун төсөл ард түмний амьжиргааны эх үүсвэр болж байна.

Өнгөрсөн 10 жилд бид эдийн засгийн коридор байгуулах бодлогын хүрээнд төмөр зам, хурдны зам, нисэх буудал, боомт, дамжуулах хоолойн сүлжээ байгуулах замаар эх газар, тэнгис, агаар, дэлхийг харилцан холбохыг зорьж ирсэн. Энэ бодлого нь улс орнуудын бараа, хөрөнгө, технологи, боловсон хүчний эргэлтийг үр дүнтэй дэмжиж, олон мянган жил үргэлжилсэн эртний торгоны замыг шинэ эриний шинэ амьдралын хүч болгожээ. 

Цар тахал дэгдснээс хойш “Бүс ба Зам” санаачилга амь нас, эрүүл мэндийн замыг холбож байсан. Хятад улс бусад олон оронд хэдэн арван тэрбум амны хаалт, 2.3 тэрбум тун вакцин нийлүүлж, 20 гаруй улстай вакцин хамтран бүтээж, “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулагч орнуудыг цар тахлын эсрэг тэмцэхэд нь нөмөр нөөлөг, итгэл хүч болж байв. Хятад улсад цар тахал илүү хүнд байсан ч гадны 70 орчим улс Хятадын халуун дэмжлэгийг хүлээн авч байсан юм.

"Бүс ба Зам" санаачилгын онцлох зүйл бол хүн бүхний ажил үүргийн хуваарь тэгш байж, бие биедээ тусалж чадвал хол явна. Өөрөө сайхан амьдраад зогсохгүй бусдад сайхан амьдрал хүсдэг байх хэрэгтэй. Дэд бүтцийн сүлжээ хүртээмжтэй, харилцан ашигтай байж, хамтдаа хөгжиж, ажиллаж, хамтдаа ялалт байгуулахыг эрэлхийлнэ. Бид үзэл суртлын сөргөлдөөн, геополитикийн улс төрийн тоглоом, бүлэглэлийн сөргөлдөөнд оролцдоггүй. Ганц талын хориг, эдийн засгийн дарамт шахалт, салан тусгаарлах байдлыг эрс эсэргүүцдэг.

“Бүс ба Зам” санаачилгыг чансаатай бүтээн байгуулахад дэмжлэг үзүүлэх үүднээс Хятад улс найман талт арга хэмжээ зарлаж байна гэж Ши Жиньпин хэлэв. Үүнд, Нэгд, “Бүс ба Зам” санаачилга дагуу дэд бүтцээр холбосон сүлжээ байгуулах. Хоёрт, Дэлхийн нээлттэй эдийн засаг байгуулахыг дэмжинэ. Гуравт, ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлнэ. Дөрөвт, ногоон хөгжлийг дэмжинэ. Тавд, технологи, инновацыг дэмжинэ. Зургаад, иргэд хоорондын харилцааг дэмжинэ. Долоод, цэгц, шударга замнал байгуулна. Наймд, “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгоно гэжээ.