Эв найрамдалтай зэрэгцэн орших
2023-10-19 09:38:10
Share
Share this with Close
youtube WeChat

Гол мөрөн бол бөмбөрцгийн цусан судас төдийгүй эх дэлхийг ундаалж, соёл иргэншлийг бий болгодог.

Эртний торгоны зам нь Нил мөрний хөндий, Тигр, Евфрат мөрөн, Ганга мөрөн, Шар мөрөн, Хөх мөрний сав газруудыг дамнаж, Египет, Вавилон, Энэтхэг, Хятадын соёл иргэншлийн өлгий нутгийг холбож байжээ. Адил бус соёл иргэншил, шашин шүтлэг, үндэс угсаатнууд ижил талаараа нийлж, ондоошлоо хадгалан үлдэж, нээлттэй, багтаамжтай байдлаар харилцан  хүндэтгэсэн түүх бичилцсэн байна.

Торгоны зам цаг хугацаа, орон зайг туулж, хөгжил цэцэглэлтийг дэмжсээр ирсэн. Торгоны зам түүхээс улбаалан нааш хөвөрч, ирээдүй тийш хөтөлж байдаг.

Элсэн цөлөөс далайн эрэг хүртэлх хамтран байгуулагч 17 орны археологийн 33 хамтын ажиллагаа нь соёл иргэншлийн багтаамжтай, зэрэгцэн оршиж, харилцан солилцож, харилцан суралцаж байдгийг харуулж байна.

Эртний Хива хотод Хятадын соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлагч мэргэжилтнүүд ирж, нутгийн урчуудтай хамтран эртний барилгуудыг анхны унаган төрхөөр нь сэргээн засварлав. Цаг хугацааны элэгдэл нөхөн сэргэж Торгоны замд олон мянган жил оршсон Хива хот ахин сүндэрлэж хүмүүст итгэл найдвар авчирсан юм.

Жан Чянь, Жэн Хэнхэ нарын аялал. Тэмээ жин, эрдэнэс ачсан усан онгоц. Аль аль нь нөхөрлөлийг эрхэмлэж, солилцоог өргөжүүлж байсан тул мөнхийн домог болжээ.

Торгоны замын үзэл санааны удирдлага дор "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалт нь энх тайванч, хөгжлийг дэмжигч байхын зэрэгцээ хүсэл мөрөөдөл, итгэл найдварыг гэрэлтүүлэгч юм.

2023 оны 3-р сарын 10-ны шөнө түүхэн мөч болов. Торгоны зам дагуух эртний соёл иргэншилт Саудын Араб, Иран улсууд Хятад улсын

эелүүлгээр долоон жил тасалдаад байсан дипломат харилцаагаа сэргээжээ.

Өнгөрсөн 10 жилд, Хятад улс яриа хэлэлцээг өргөн ашиглаж, ээдрээтэй асуудлыг шийдвэрлэн, энх тайванч замаар улс хоорондын санал зөрөлдөөн, маргааныг зохицуулж ирсэн. Хөгжиж дэвжихийн зэрэгцээ энх тайвныг эрэлхийлж, энх тайвныг хөгжлөөр дэмжиж, энх тайвныг эрхэмлэгч, хөгжихийг хүсэгч олон улс, ард түмнийг нэгдүүлж хамтруулсан юм.

"Бүс ба зам"-ыг хамтран бүтээн байгуулахад улс орон, түүний зэрэгцээ ард түмэн хооронд харилцан ойлголцож, хүндэтгэж, бие биеэ хүлээж авах нь чухал.

Торгоны замын дууг хүмүүс дуулж, "Бүс ба зам"-ын тухай нийтлэг ойлголтыг өөрийн бодлоор илэрхийлцгээж, Торгоны зам дагуух олон өнгө, олон янзын соёл иргэншлийг дэмжиж байна. Өнгөрсөн 10 жилд, Хятад улс "Бүс ба зам"-ыг хамтран байгуулалцаж буй 144 оронтой соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан. Торгоны замын телевизийн олон улсын нийгэмлэг, “Бүс ба Зам” зөвлөхүүдийн холбоо, Торгоны замын олон улсын театрын холбоо зэрэг хамтын ажиллагааны олон механизм бий болсон. Спортын уралдаан тэмцээн, солилцоо идэвхжиж байгаа нь "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулж буй улс орнуудын харилцан ойлголцлыг өргөжүүлж, найрамдлыг холбох гүүр болж байна.

Хамтарч бүтээн босгосон 10 жилд соёл иргэншлийн солилцоо саад бэрхшээлийг туулж, соёл иргэншлийн ондоошил, зөрчил маргааныг давж, харилцан суралцаж, соёл иргэншлийн давуу байдал, соёл иргэншлийн зэрэгцэн орших эв зохицол бий болгосон.

Дэлхий дахинд соёлын солилцоо улам нягтарч, үлэмж дотносон ойртож, харилцан ойлголцож, эв нэгдэлтэй хамтын хөгжил бүтээж "найрамдалт найрсаг хүрээлэл” бий болгосон юм.