Хонконг-Жүхай-Макаогийн гүүр албан ёсоор ашиглалтад орсны таван жилийн ой өнөөдөр тохиолоо.
Далай дамнасан уг гүүр нь ойролцоогоор 55 километрийн урттай бөгөөд хоёр чиглэлийн зургаан урсгалтай хурдны авто замаар нь автомашин цагт дээд талдаа 100 километрийн хурдаар явах боломжтой.
Сүүлийн таван жилд Хонконг-Жүхай-Макаогийн гүүрний Жүхай авто замын боомтоор нэвтрэн Гуандүн, Хонконг, Макаод зорчсон зорчигчид давхацсан тоогоор нийт 36 саяд хүрэв.
2023 оны есдүгээр сарын эцсийн байдлаар, Хонконг-Жүхай-Макаогийн гүүрний Жүхай авто замын боомтоор дамжин хийсэн импорт экспортын нийт хэмжээ 98 тэрбум 200 сая ам.долларыг давжээ.
Өдгөө гүүрэн боомтын хилээр нэвтрэх жуулчид өдөрт давхацсан тоогоор 50 мянгыг давж байна.