Гэрэл зургийн долоо хоног зохиогдов
2023-10-24 10:04:45
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн олон улсын гэрэл зургийн 2023 оны долоо хоног өнгөрсөн амралтын өдрүүдэд Бээжин хотын Чан ань гудамжтай залгаа Жүн хуа ши жи тан-д болжээ. Соёлын арга хэмжээний хүрээнд “Бүс ба Зам”, “Хөдөө тосгоны сэргэн босголт” зэрэг 9 сэдвээр 11 үзэсгэлэн гаргаж, 2000 гэрэл зураг дэлгэн үзүүлсэн байна. 

“Бүс ба Зам” санаачилга дэвшүүлсний арван жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулсан энэ сэдэвт ажлаар “Торгоны замын орнуудын залуусын олон улсын гэрэл зургийн үзэсгэлэн”, “Сонирхон мэдрэх 10 орны гэрэл зургийн холбооны ерөнхийлөгчийн бүтээлийн хамтарсан үзэсгэлэн"-г мөн гаргасан байна.