Ханжөүгийн Азийн пара наадмын анхны алтан медалийн эзэн
2023-10-24 20:40:11
Share
Share this with Close
youtube WeChat

Аравдугаар сарын 23-нд Хятадын тамирчин Ше Маосань Ханжөү хотноо болсон Азийн IV пара наадмын сэлүүрт завины KL1 төрлийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд 55.478 секундын амжилт үзүүлж, Ханжөүгийн Азийн пара наадмын анхны алтан медалийн эзэн болов.

1986 онд төрсөн Ше Маосань багадаа хүүхдийн саажилтаар өвчилж, долоо найман нас хүртлээ зогсож чадахгүй байжээ. 2015 онд сэлүүрт завиар хичээллэснээс хойш төрөл бүрд өрсөлдөн шилдэг амжилт олж одоог хүрлээ. Тамирчдын дунд "ахмад" гэгдэх болсон хэдий ч тэрээр чармайн зүтгэсээр л байна. 

Тэрээр долоо, найман нас хүртлээ зогсож чаддаггүй тул мөлхөх эсвэл ээжээрээ үүрүүлдэг байжээ. Ше Маосань ээжийнхээ ачааг хөнгөлөхийн тулд алхаж сурсан, том болоход нь ээж нь түүнийг сумны төв оруулан, оёдол оёхыг сургаж байсан бөгөөд газар үзэж юм сурахын тулд тэрээр Шанхай, Нинбө, Ханжөү зэрэг олон газраар явж байжээ. 

2015 оны нэг өдөр Ше Маосань Ханжөү хотод сэлүүрт завины спорттой танилцав. Түүнээс хойш бүх зүйл өөрчлөгдөн, уйгагүй хичээл зүтгэлийнхээ дүнд алтан медаль авч чадлаа.