Эхний өдөр дэлхийн хоёр рекорд шинэчлэгдлээ
2023-10-24 10:16:50
Share
Share this with Close
youtube WeChat

Ханжөүгийн Азийн пара олимпын тэмцээн өчигдөр, 23-нд эхэллээ. Каяк завиар уралдагч Хятадын тамирчин Ше Маосань өчигдөр анхны алтан медалийн эзэн болжээ. Өчигдөр 72 багц медалийн эзэд тодорсны 31 алтан медалийг Хятадын тамирчид хүртэж, медалийн жагсаалтын тэргүүлж эхэллээ. 

Мөн өдөр наадмын пауэрлифлинг болон байт харвааны төрөлд дэлхийн хоёр дээд амжилтыг шинэчилжээ. Хятадын пауэрлифтингийн тамирчин Гүө Линлин эмэгтэйчүүдийн 41 кг-ын жинд дэлхийн дээд амжилтыг гурван удаа эвджээ. Тэрээр өргөлт бүрдээ рекордыг эвдсэн бөгөөд 123 кг шахаж дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн байна. 

Ираны тамирчин Амири байт харвааны эрэгтэйчүүдийн рекурв төрлийн ганцаарчилсан төрөлд 667 цагариган амжилтаар мөн дэлхийн дээд амжилт шинэчилжээ. 

Ханжөүгийн Азийн пара наадмын тэмцээний эхний өдөр 24 улсын баг медаль хүртэв. Алтан медалийн тоогоор Хятад улсын удаад Иран, Узбекистан жагсаж байна.