"Гэрэл зургийн 7 хоног"-амьдралыг гэрэл зургаар
2023-10-24 16:21:15
Share
Share this with Close
youtube WeChat

“Хөдөө тосгоны сэргээн босголт” сэдэвтэй Бээжингийн олон улсын гэрэл зургийн 2023 оны долоо хоног Бээжингийн "Зууны мандал"-д саяхан нээлтээ хийв. "Бүс ба Зам", “Хөдөө тосгоны сэргээн босголт” зэрэг 9 сэдвээр 11 үзэсгэлэн гаргаж, 2000 гэрэл зураг дэлгэн үзүүлжээ. 

Энэ удаад “Уул, ус, хүн: Хөдөөгийн сэргээн босголтын шинэ дүр зураг” тусгай үзэсгэлэн гаргаж, Хятадын хөдөө тосгоны сэргээн босголт, ололт амжилт, өөрчлөлт шинэчлэл, аз жаргалтай амьдралыг гэрэл зургаар өгүүлжээ.

Бээжингийн олон улсын гэрэл зургийн долоо хоног сүүлийн жилүүдэд "Дэлхийн 1-р гудамж", "Дэлхийн хотуудын соёлын дурсгалт газрууд", "Дэлхийн өвийн зургууд" зэрэг олон улсын тусгай үзэсгэлэн гаргаж байсан. Харин энэ удаа "Дэлхий хөдөө аж ахуйн өв, Хятадын усан тутаргын соёл" фото үзэсгэлэн дэлгэсэн нь хүн төрөлхтний дүрслэн үзүүлэх урлагийн хэлийг ашиглаж дэлхий дахинд Хятадыг илүү гүн гүнзгий ойлгуулж, ойртуулж байгаа юм.

Энэхүү арга хэмжээг Хятадын Соёл, аялал жуулчлалын яам, Бээжин хотын захиргаа хамтран зохиож байна. Үзэсгэлэн энэ сарын 29 хүртэл үргэлжлэх юм. Өнгөрсөн 10 жилд "Гэрэл зургийн 7 хоног" арга хэмжээний хүрээнд дотоод гадаадын 440 үзэсгэлэн, 240 гаруй форум зохиож, дэлхийн 100 гаруй орны 15 мянга гаруй гэрэл зурагчин, 270 гаруй байгууллага оролцож, 300 сая гаруй хүнийг хамруулж байсан сонирхолтой тоо баримтууд байгаа юм.