Мөрөөдлийнхөө төлөө хэзээд бэлэн
2023-10-25 10:51:35
Share
Share this with Close
youtube WeChat

Ханжөүгийн Азийн IV пара наадмын тэргэнцэртэй, эрэгтэй багийн сагсан бөмбөгийн тэмцээнд Хятадын баг Филиппинийг 83:34-өөр хожив. Тоглолтод Хятадын багийн 9 дүгээр байрлалд тоглож буй 20 гаруйхан настай залуу тамирчин Чин Шюлэй 17 оноо авчээ. 

Тэрбээр гурван настайдаа машины осолд доод мөчөө бүтэн алдсан юм, гараараа газар тулж явах болсон Чин Шюдэй өөртөө итгэлгүй, гутранг болсон байна. 

Нэг удаа биеийн тамирын хичээл дээр санаандгүй байдлаар шидсэн түүний  бөмбөг сагсанд оржээ. Ингэж л анх түүний тамирчин болох замнал эхэлж, тэргэнцэртэй сагс тоглох сонирхолтой болж, байнга сагсны талбайд өнжих болжээ.

Чин Шюлэй сагсан бөмбөг тоглож буй зургийг хүмүүс сүлжээнд оруулж, олны дэмжлэгээр тэргэнцэртэй сагсан бөмбөгийн мэргэжлийн сургалтад хамрагдаж эхэлсэн түүхтэй. 

Чин Шюлэй өөрийн зүтгэлээр мужийн багт тоглож, дараа нь үндэсний багт дэвшиж, өнөө Ханжөүгийн Азийн пара наадамд хүчин чадлаа сорьж яваа юм.