2023 оны эхний 9 сард жилд 20 сая юаниас дээш орлоготой аж үйлдвэрүүдийн ашиг орлого 5 их наяд 411 тэрбум 990 сая юань болсон нь 2022 оны мөн үеэс 9 хувиар буурсан үзүүлэлт юм.
Эхний 9 сард ашигт малтмалын олборлолтын ашиг 992 тэрбум 810 сая юань болж өнгөрсөн оны мөн үеэс 19.9 хувиар буурсан, боловсруулах салбарын ашиг 3 их наяд 891 тэрбум 70 сая юаньд хүрч 10.1 хувиар хумигджээ. Цахилгаан эрчим хүч, дулаан, байгалийн хийн үйлдвэрлэл, хангамжийн ашиг 528 тэрбум 110 сая юаньд хүрч, 38.7 хувиар өсжээ.