Азийн IV пара наадам амжилттай өндөрлөлөө
2023-10-28 22:54:30
Share
Share this with Close
youtube WeChat

Азийн IV пара наадам амжилттай өндөрлөлөөХанжөүгийн Азийн спортын 4 дэх пара  наадам 28-ны орой Ханжөү хотод амжилттай өндөрлөлөө. Төрийн зөвлөлийн гишүүн Шэнь И-чинь хаалтын ёслолд оролцов.

  Өнгөрсөн долоо хоногт Азийн 44 улс орон, бүс нутгийн 3000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй тамирчид ур авьяас, бяр чадлаа сорьж, гайхамшигтай тоглолтуудыг үзүүллээ. Хятадын спортын баг төлөөлөгчид 214 алт, нийт 521 медаль хүртэж, Азийн пара спортын наадмын алтан медаль болон медалийн жагсаалтад тэргүүн байранд жагсжээ.