"Алсад хөтлөх харгуй"
2023-10-30 16:53:36
Share
Share this with Close
youtube WeChat

Зам... Энэ бол маш өргөн ойлголт. Энгүүнээр хэлбэл хаяа саахалт, хошуу нутаг, гүрэн улсыг холбох морь мал, машин тэрэгний мөрөөр гаргасан жим. Субьектив утгаараа бол хүн хүнийхээ сэтгэлд очих хамгийн дөт харгуй. Гэртээ харих зам, эжийдээ очих зам, амрагаа зорих зам... Зам бүхэн ийм сайхан, утга төгөлдөр. “Алсад хөтлөх харгуй” дуу бол эх үрийн сэтгэлд зэл татсан жингийн зам, хүн хүнийхээ сэтгэл рүү нүүж яваа замын тухай дуу билээ.