Хятад улс бие даан судлан бүтээсэн, зорчигч тээврийн нисэх онгоцыг өөрчилж ачаа тээврийн болгосон ARJ21 загварын 2 нисэх онгоцыг өнөөдөр /10 дугаар сарын 30-нд/ захиалагчид хүлээлгэж өгчээ. Цаашид эдгээр онгоцыг агаарын ачаа тээвэрт ашиглах юм. Дотоодод үйлдвэрлэсэн арилжааны зориулалттай нисэх онгоцны үйлдвэрлэлийг иж бүрэн хөгжүүлэхэд хийж буй алхам боллоо.
Энэ удаад хүлээлгэн өгсөн ARJ21 загварын онгоц 10 тонн хүртэл даацтай, буулгүйгээр 2778 км нисэх чадвартай юм. Уг онгоцыг дотоодын ачаа тээврийн маршрут, мөн ойрын зайн олон улсын нислэгт бараа, шуудан, илгээмжийг тээвэрлэхэд ашиглах юм. Ачааны бүхээгт өөр өөр шийдлээр бараа ачих, тээвэрлэх боломжтой систем суурилуулсан хийгээд цахилгаанаар гадагшаа нээгдэх том хаалга угсарсан тул ижил биш хэмжээстэй чингэлэг зэргийг ч тээвэрлэх боломжтой юм.
Уртнасан