Бээжингийн Шяншань уулын улаан навчис
2023-10-30 11:04:58
Share
Share this with Close
youtube WeChat

Жил бүрийн намар Бээжингийн Шяньшань уулын бэлээрх моддын навчис галын дөл мэт улаан туяа татуулж, байгалийн гайхалтай нэгэн үзэмжийг үүсгэдэг юм.

Шяншань уулын цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанаас навчис улайх энэ улиралд жуулчдад зориулан зам харгуйгаа засаж, дүүжин тээврээ идэвхижүүлж, намрын уулнаа байгалийн үзэсгэлэнг бишрэх бүхий л нөхцлийг бүрдүүлдэг билээ. Дашрамд дуулгахад, энэ уул руу гарах таван өөр төрлийн зам бий.

Харин энэ жил Шяншань уулын навчис улаарах цаг нь өмнөх жилүүдийнхээс 5-6 хоногоор хоцорсон нь Бээжинд налгар урт намар болж байгаатай холбоотой.

Сүүлийн жилүүдэд энэхүү навчсын үзэмжийг бахдах, гэрэл зургийн аппаратад буулгах хүсэлтэй хүмүүс эрс олширсон тул Шяншань уулын цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаа тухайн газарт илүү өнгө үзэмж нэмэх зорилгоор өнгөт модны төрлүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нэмж тарьжээ.

Өмнөх жилүүдийн туршлагаас харахад, энэ оны аравдугаар сарын 28, 29, арваннэгдүгээр сарын 4, 5-ны амралтын өдрүүдэд тухайн газар хүнээр хахах төлөвтэй байна. Энэ бол улаан навчсыг үзэж сонирхох оргил үе юм.


Уртнасан