Мьянмарын сурагчид сансрын музейд цахимаар аялав
2023-11-02 16:18:18
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын “Шэньжөү-16” хөлгийн нисэгчид эх дэлхийдээ буцаж ирснийг тохиолдуулж, 10 дугаар сарын 31-нд ХТРТ-ийн Ази Африкийн хэлний нэвтрүүлгийн төв, Мьянмарын Боловсролын яам, Мьянмарын үндэсний телевиз /MRTV/, Хятадын шинжлэх ухаан технологийн музейтэй хамтран “Хүсэн жигүүрлэсэн сансрын уудам” үзэсгэлэн танхимаас "Сансрын уудмыг танин мэдье" сэдэвт видео онлайн хичээлийг Мьянмарын Янгон хотын Латха дүүргийн 2-р дунд сургуулийн сурагчидтай хийв. Онлайн хичээлийн зочноор Бээжингийн Сансар судлалын их сургууль сурч буй  Мьянмарын хоёр докторантур тэргүүтэй дотоод гадаадын 5 хүн оролцож, Мьянмарын сурагчидтай ярилцан, тэдний сонирхсон асуултад хариулжээ.

Онлайн хичээлээр сурагчдад  “Шэньжөү-1” сансрын хөлгийн буцах бүхээг, YF-77 пуужингийн хөдөлгүүр, CZ-2F зөөгч пуужингийн загвар зэрэг үзмэрийг сонирхуулж, Хятадын сансар судлалын ололт амжилтыг танилцуулжээ.

Мьянмарын сурагчид Хятадын үндэсний зэрэглэлийн шинжлэх ухаан технологийн цор ганц ерөнхий музейтэй алсын зайнаас буюу "үүлэн хэлбэрээр" ийнхүү танилцлаа.


Уртнасан