Шанхайн 6 дахь экспо юугаараа онцлог вэ?
2023-11-03 16:46:37
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 5-10-ны өдрүүдэд Хятадын олон улсын импортын 6 дахь экспо Шанхай хотноо зохиогдоно. Тоо баримтаас харвал, эхний таван экспод шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ үйлчилгээ зэрэг 2000 гаруй төлөөлөх бүтээгдэхүүн дэлгэж, худалдааны гэрээ байгуулсан үнийн дүн 350 тэрбум ам.долларт хүрч байв. Энэ удаагийн 6 дахь экспо юугаараа онцлог болох вэ?

Энэ удаагийн экспод оролцогчдын тоо нэмэгдэж улс, бүс нутаг, олон улсын 154 байгууллагын зочид, 3400 оролцогч бизнес нэгж, 394 мянган үзэгч оролцох төлөвтэй байна. Дэлхийн топ-500 болон салбартаа тэргүүлэгч компаниудын зуу гаруй удирдах албан тушаалтан ирнэ. Эдгээр тоо баримтаас харахад л цар хүрээний хувьд дээд амжилт болж байгаа юм. Шанхайн экспод оролцогч 72 улсаас 62 нь “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулж буй улс байгаа юм.

Аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгийн чанар, үр ашиг энэ удаад мэдэгдэхүйц сайжирчээ. Мэдээллээс үзвэл, энэ жилийн үзэсгэлэн илүү өргөн цар хүрээтэй төдийгүй оролцогчдын чанар чансаа илүү өндөр байх төлөвтэй. Үзэсгэлэнгийн талбай 367 мянган хавтгай дөрвөлжин метр бөгөөд дэлхийн топ-500 болон салбартаа тэргүүлэгч компаниудаас 289 нь оролцоно. Мөн Дэлхийн автомашины шилдэг 15 брэнд, аж үйлдвэрийн шилдэг 10 компани, эмнэлгийн хэрэгслийн шилдэг 10 компани, уул уурхайн З, үр тарианы 4 том компани, далайн тээврийн 6 том компани оролцох юм.


Ганаа