Хятадын төв нутгийн Аньхүй мужийн Фэн-Ян сянийн Шяоган тосгоны уугуул Жөү Дишуй өөрийгөө “Тариаланчийн үр хойч” гэдэг. Хадам эцэгтэйгээ 45 га газар тариалдаг нутагтаа нэртэй, тариаланч өрх болжээ. Жөү Дишуй тариаландаа олон төрлийн машин механизмашиглаж байна. Газраар явдаг нь ч байна, тэнгэрээр нисдэг нь ч байна.
Идэр залуухан 33 настай эр Жөү Дишуай уурхайд ажиллаж байсан юм. Хуучин ажлаа орхиж, одоо хадам эцгийн хамт 45 га талбайд усан тутарга тарьж байгаа аж. Тутарга тариалахын зэрэгцээ хөдөө орон нутагтаа машин механизмын хоршоолол ажиллуулдаг. Өөрийн талбайд тариалж, арчилна. Хажуугаар нь айл хөршдөө тариа тарих, чих суулгах, ургамал хамгаалах ажлуудад нь тусалдаг.
Жөү Дишуай, - Хадам аав тутарга тарина гэж хэлэхэд нь бид гэр бүлээрээ эсэргүүцэж байв. Нас ахисан хүн зөрүүдлээд, заавал тариална гэж. Газар шороо, тариан талбайд зүрх сэтгэлээ өгсөн хүн л дээ манай хадам аав. Энэ газар эзгүй, хүмүүс тариа тарьдаггүй байсан юм. Хадам аав, -Хайран газар. Ийм сайхан газар байхад тариалахгүй байж болохгүй гээд. Тэгээд хүмүүсийн газрыг хагалж, тутарга тарьж эхэлсэн.
-Тэр
үед машин механизм байхгүй. Тариа тарина
гэдэг маш хүнд ажил. Эхлээд багахан
газарт тарьж эхэлсэн. Ердөө 13-20 га орчимд.
Эхний үед нь би ажлаа тараад талбайд
нь очиж
тусалдаг байлаа. 2018 он юмсан. Бараг 26
га газар тариалсан болохоор хадам
аав ганцаараа амжихгүй
байв. Ингээд л шийдсэн дээ, -Та ганцаараа
ийм хэмжээний ажлыг хийж барахгүй, би
ирж танд тусалъя гээд
ажлаасаа гараад тэгээд жинхэнэ
тариаланч болсон гэж Жөү
Дишуай ярив.
Газраар явдаг, тэнгэрээр нисдэг бүхэн Жөү Дишуайд бий. Тэрбээр тариалангийн талбайд дроноор хор шүршиж ургацаа хамгаалах болжээ. Энэ тухай ярихдаа, “Ургац хамгаалах хамгийн сайн арга бол хор шүрших юм. Талбайдаа хор шүршүүлэхийн тулд бусдыг гуйна. Хор шүршдэг хүмүүс тэр даруй ирэх боломжгүй үе зөндөө. Хоёр, гурав, дөрвөн хоног хүлээх нь ч бий. Илүү олон хоног хүлээлгэж мэднэ. Тэгээд би, өөрсдөө дрон авчихъя гэж хадам аавтай зөвлөсөн. Ингээд дронтой болж тариалангийн хортон шавжийг цаг алдалгүй устгадаг юм. Техникийн дэвшил ашигласнаар ажлын үр бүтээмж эрс дээшилдэг. Хүний гараар хийснээс хэдэн зуун дахин илүү хурдан бас өгөөжтэй. Манай тариалангийн 45 га газар энд тэнд хэсэг хэсгээрээ байгаа юм. Тийм болохоор энд нэг шүршээд, тэнд очиж нэг шүршээд хоёр хоног болчихлоо. Хэрвээ нэг дор үргэлжилсэн том тариалан байсан бол хор шүрших ажлыг нэг өдөрт амжуулах байсан” гэв.
Тариалангийн энэ нутаг бол Хятадын өмнөд умард нутгийн зааг газар юм. Аньхүй мужийн Фэн-Ян сянийн Шяоган тосгоны тариачид хаврын сүүл, зуны эхэнд усан тутаргын чих суулгаж, намар есөн сарын сүүлч арван сарын эхээр ургацаа хураадаг. Элбэг баян намар тариан талбай алтран шаргалтана. Арван сарын сүүлч гэхэд тутаргаа хурааж аваад, талбайдаа өвөлжих улаан буудай тариалж ирэх зуны эхээр хураана.
Тутарга хурааж авсны дараа Жөү Дишуай хор шүршдэг дроноо цэвэрлэж далд хийгээд, тариа суулгадаг машинаа гаргаж ажилд нарийн шалгаж бэлтгэнэ. Энэ машинаар чих суулгадаг. 2018 оноос өмнө өдөрт дор хаяж 20 ажилтан хөлсөлж чих суулгадаг байв. Одоо бол ихэнх ажлыг машины хүчээр хийнэ. Хамгийн их ажил үедээ ч дөрөв таван хүн байхад хангалттай байдаг болжээ.
Газар тариалангийн хамгийн том эрсдэл бол ган. Бороо оролгүй ган болбол тариачин хүнд үхэл гэсэн үг. Чих суулгахад ус байхгүй бол ургац ч бас байхгүй. Энгийнээр тайлбарлая гэвэл ийм.
Хуайхэ голын усыг Шяоган тосгон руу татаагүй бол энэ жил ургацынхаа 95 хувийг алдах байсан. Ус сувагчилж татсан төслийн ачаар энэ жил тутаргаас олох цэвэр ашиг 3-400 мянган юань хүрэх төлөвтэй гэж Жөү Дишуай ярьж байлаа.
Хөдөө тосгоны шинэчлэлтийн хувьд Шяоган тосгон бол их өвөрмөц түүхтэй газар. Анх 1978 онд тосгоны 18 өрх гэрээгээр газар түрээслэн ажиллуулах санаачилга гаргаж, тариачдын идэвхийг дайчилж байсан юм. Тэдний санаачилга төдөлгүй Хятад даяар үлгэр жишээ болж Хятадын хөдөө тосгоны шинэчлэлтийн эхлэл болсон байдаг юм.