Уруулын будгийг ув улаан болгох чинжүү
2023-11-08 16:25:42
Share
Share this with Close
youtube WeChat

Уруулын будагны өнгийг чинжүүнээс гаргаж болдог. Зарим сортын чинжүү улаан элемент агуулдаг. Түүнийг ашиглан гоо сайхны бүтээгдэхүүнд өнгө оруулж болдог, энэ нь эрүүл мэндэд мөрөг нөлөөгүй будаг юм. Шиньжянд цаг агаар хуурай, өдрийн нар удаан тусдаг, өдөр шөнийн дулааны зөрөө их байдаг учраас чинжүүнд агуулагдах улаан элемент маш ихээр хуримтлагддаг байна.

Шиньжяний Баянголын Монгол өөртөө засах жөүгийн Бост-Нуур сяний чинжүү бусад сортоос илүү улаан болдог учир түүнээс улаан будаг гаргаж авдаг. Улаан будгийг уруулын будаг, бялуу, зайрмаг, ундаа, эм бэлдмэлд хэрэглэж байна. Бост-Нуур сянь нутаг үзэсгэлэнтэй, газар тэгш, хөрс нь үржил шимтэйн дээр нарны илч хурц байдгаас энд ургасан чинжүү тод өнгөтэй, кальци ихтэй байдаг. 2020 онд Бост-Нуурын чинжүүг Хятадын хүнсний ногооны нийгэмлэгээс “Хятадын нэртэй 10 том чинжүү”-ний нэгээр шалгаруулж байжээ.

Энэ нутгийнхан чинжүүг ихээр тариалж хөдөө аж ахуйн давуу үйлдвэрлэл болгож байна. Энэ жилийн хувьд Бост-Нуур сянь 4000 гаруй га талбайд өнгөт чинжүү тарьсан байна. Тэдний шилж тариалсан сорт ургац сайтай, өнгө тод, шавжид тэсвэртэй учир тариаланчид, худалдан авагчдад таалагдаж байна.

Чинжүү тариачдын халаасыг мөнгөөр дүүргэхийн зэрэгцээ өвөрмөц үзэмжээр нутгаа чимдэг байна.