Баяннуур хот "Бүс ба Зам" дагуух улсуудад наранцэцгийн үр экспортолж байна.
ӨМӨЗО-ны Баяннуур хот "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй нэгдэн, олон улсын зах зээлийн хөгжлийг сайтар ашиглаж боомтоор гаргасан ачааны хэмжээг шинэ түвшинд хүргэжээ.
Өвөр монголын Баяннуур хот 270 мянган га талбайд наранцэцэг болон төрөл бүрийн самар тариалдаг. Эндхийн наранцэцэгийн тариалан Хятад улсын хэмжээнд 25 хувийг эзэлж, наранцэцгийн үр, самрын ургацын 33 хувийг бүрдүүлдэг. 2014 онд энэ газрыг Худалдааны яам улсын зэрэглэлийн гурав дахь ээлжийн гадаад худалдааны шинэчлэлийн бааз гэдэг ангилалд оруулсан байдаг. Одоогоор энэ бүсэд арилжааны 200 гаруй газар, 130 гаруй боловсруулах үйлдвэр, цех ажиллаж жилд 1.5 сая тонн бүтээгдэхүүн борлуулж 6 тэрбум юанийн орлого олж байна.
Баянннуур хот өөрсдийн боловсруулсан наранцэцгийн үрийг "Бүс ба Зам” дагуух 40 гаруй улс оронд экспортолдог. Тус хотын хөгжил өөрчлөлтийн комиссын дэд эрхлэгч Ма Янь "Дараагийн алхамд бид стандарт хангасан гадаад худалдааны байгууллагуудыг дэмжинэ. Мөн наранцэцэг, улаан лоолийн тариалан, хүнсий ногоог усгүйжүүлэх баазыг шинэчилж, "хилийн чанадад агуулах" барих зэрэг ажлыг хийнэ. Хятад-Европын Урад буухиа галт тэрэгний хуваарийг тогтмолжуулж, экспортыг дэмжсэн эдийн засгийн хөгжлийг идэвхжүүлж, өндөр чанартай хөгжлийн шинэ өсөлт бий болгоход анхаарна" гэлээ.
/ӨМРТ-ийн Олон Улсын мэдээлэл харилцааны төвийн сэтгүүлч Цаснаа, Начин, Бөхөө/