Шанхайн алдарт брэнд бүтээгдэхүүний орчин үеийн хөгжил
2023-11-12 16:12:21
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын эдийн засгийн гол төв болсон Шанхай хот нь ширээний теннис, унадаг дугуй, сүүн чихэр, төгөлдөр хуур зэрэг Хятад улсдаа алдаршсан удаан жилийн түүхтэй брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг билээ. Сүүлийн жилүүдэд эдгээр нэр хүндтэй брэндүүд шинэ чиг хандлага, шинэ урсгалд нийцсэн цоо шинэ хөгжилд хүрчээ. Хөхмөрний гурвалжин хойгийн нэр хүндтэй брэндүүдийн соёлын музей нь 2400 квадрат метр талбай бүхий орчинд амьдрал тэмүүлэл ундарсан хотын зээл, гудамжны хүмүүнлэгийн нийгэмлэг байгуулж, жуулчдад хотын эртний соёл болон ой санамжийг танилцуулан мэдрүүлсний зэрэгцээ удаан жилийн түүхтэй алдарт брэндийг хөгжүүлэх, дизайн, үйлдвэрлэл, борлуулалт хийгээд дэлгэн үзүүлэх индрийг бий болгожээ.