Ши Жиньпины машиныг Жо Байден магтжээ
2023-11-16 15:33:46
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн ерөнхийлөгч Жо Байден, Хятад улсын дарга Ши Жиньпинийг Сан Франциско дахь Филори эдлэнгээс үдэх үеэрээ түүний хөлөглөж яваа машиныг хараад, "Beautiful" хэмээн дуу алджээ.

Хоёр улсын тэргүүн дээд удирдагч нарын уулзалт Америкийн цагаар 11-р сарын 15-нд дээрх эдлэнд болсон юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар Хятад, Америкийн харилцааны стратеги, чиг хандлага болон дэлхийн энх тайван, хөгжлийн асуудлаар нухацтай ярилцаж санал бодлоо солилцов.

Дашрамд дуулгахад, 1958 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн, Хятадын анхны Хунчи /Орчуулвал ”Улаан туг” гэсэн утгатай/ автомашиныг Хятадын эрх баригчид төрийн томоохон арга хэмжээнд унаж хэрэглэдэг болоод удаж байгаа билээ.