Тухайн нутгийн цагаар 11-р сарын 14-ний үдээс хойно, БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай нисэх онгоцоор Америкийн Сан Франциско хотноо очлоо. Тэрээр энэ удаад АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдений урилгаар Хятад-Америкийн төрийн тэргүүн нарын уулзалтад оролцох бөгөөд АПЕК-ийн удирдагчдын албан бус 30 дахь хуралдаанд оролцох юм.
Төрийн тэргүүний хөлөглөсөн онгоц Сен Францискогийн олон улсын нисэх онгоцны буудалд газардахад Калифорни мужийн захирагч Гэвин Ньюом, Америкийн сангийн сайд Жанет Л. Йеллен нарын өндөр албан тушаалтнууд Ши Жиньпинийг халуун дотноор угтан авчээ.
Айлчлалын багийн машины цуваа онгоцны буудлаас зочид буудал руу явах зам зуур Хятадын харьяатууд, цагаачид болон оюутан сурагчдын төлөөлөл замын хоёр талаар эгнэн зогсож, Хятад, Америк хоёр орны төрийн далбаа барьж Ши Жиньпинийг угтсан байна.