Тайландын гүнж Сириндхорн ярилцлага өгөв
2023-11-18 12:14:04
Share
Share this with Close
youtube WeChat

 

Өнөөдрийн бидний ярилцах зочин бол "Хятадын нэвтэрхий толь" хэмээн нэрлэгддэг Тайландын гүнж Сириндхорн юм. Тэрээр Хятадын түүхээс эхлээд яруу найраг, хөгжим хүртэл өөрийн мэдэрсэн, мэддэг зүйлээ бичиж, эх орныхоо ард түмэнд таниулсан. 1981 оноос өнөөг хүртэл Хятадад жил бүр шахам айлчилж, Хятад улсын хөгжил, өөрчлөлтийг нүдээр үзэж, хөгжлийн гэрч болж, хоёр улсын хөгжилд хувь нэмэр оруулсан. Түүнд Хятад яагаад таалагддаг, Хятад, Тайландын соёл иргэншлийн солилцоо, хамтын ажиллагааг хэрхэн ойлгодог, залуучуудын солилцооны талаар ямар хүлээлттэй байдаг тухай мэдээллийг ярилцлагаас хүлээн авч үзнэ үү?

Сириндхорн гүнж сүүлийн 40 жилийн хугацаанд Хятад, Тайланд хоёр орны соёлын солилцоонд тууштай зүтгэсээр ирсэн. 2019 онд Ши Жиньпин дарга түүнийг "Найрамдлын одон"-оор шагнасан. Сириндхорн гүнж өөрөө "Хятад, Тайландын ахан дүүс үүрд мөнхөд оршино" гэх шүлэг бичиж, Хятад, Тайландын найрамдалт харилцааг үеийн үед хүсэн хүлээж байгаагаа илэрхийлж байжээ. Хятад, Тайландын найрамдлын хөлөг онгоц сайн сайхан ирээдүй рүү аялна гэдэгт бид итгэж байна.