Өнөөдөр "Дэлхийн мэндчилгээний өдөр"
2023-11-21 16:33:33
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр онцгой утга учиртай өдөр юм. Жил бүрийн 11-р сарын 21-нд  "Дэлхийн мэндчилгээний өдөр" тохиодог. 

Аль тэртээ 1973 оны 11-р сарын 21-ний өдөр Ойрх Дорнодын дөрөвдүгээр дайны үеэр Египет, Израилын хооронд энх тайвныг тогтоох зорилгоор Австралийн Мкомак, Митчелл гэдэг ах дүүс өөрсдийн зардлаар мэндчилгээтэй холбоотой их хэмжээний сурталчилгааны материал хэвлүүлж, дэлхийн улсуудын төрийн тэргүүн, нэр алдартай хүмүүст илгээж "Дэлхийн мэндчилгээний өдөр" бий болгохын ач холбогдлыг тайлбарлаж байжээ. 

Ингээд жил болгоны 11-р сарын 21-ний өдрийг дэлхий нийтээрээ энх тайвны төлөө эв санаагаа даатгах “Дэлхийн мэндчилгээний өдөр” болгохоор шийдвэрлэсэн байдаг. Энэхүү тэмдэглэлт өдөрт одоогоор дэлхийн 146 улс нэгдсэн бөгөөд НҮБ-аас “Дэлхийн мэндчилгээний өдөр” хэмээх шуудангийн багц марк гаргаж, мөн өөр хоорондоо захидал илгээж, найрсаг сэтгэлээ илэрхийлж, хүн бүхнийг баяр жаргалтай байлгахыг уриалжээ.