Говьд ургадаг хүнсний ногоо
2023-11-22 16:55:48
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын баруун хойд нутгийн Миньчинь шянь нь зүүн, баруун хойгуураа Тэнгэр элс, Бадайн жаран гэх хоёр их цөлөөр хүрээлэгддэг, цөлжсөн талбайн хэмжээ нь 94.5 хувьд хүрсэнээс ууршилт нь хур тунадаснаас 20 дахин ихэссэн газар.

Миньчинь шянийг элсэн цөлд дарагдаж, газрын хөрснөөс алга болж мэднэ гэж хүмүүс таамаглаж байсан удаатай.

Шү Эрцай, Чэнь Ин эр эм хоёр Миньчинь нутгийн уугуул. 30 гаруй жил их говийн элсэн цөлтэйгөө байлдсаар ирсэн тэд байгаль, газарзүйн нөхцөлөөс болж чинээлэг тухтай амьдрах арга замаа олохгүй л явцгаажээ.

2017 онд Хятад улс анх удаа хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх стратегийг санал болгож, орон нутагт ээлтэй олон төрлийн бодлогын хүчтэй дэмжлэгүүд хэрэгжиж эхлэв. Энэ үеэр дээрх гэр бүлийн хоёр маань хүнсний ногоо тариалахаар шуударчээ.

Баруун хойдын өндөрлөг нь зундаа сэрүүн, нарны тусгал сайтай, өдөр шөнийн температурын зөрүү ихтэй нь хүнсний ногоо тариалах өвөрмөц давуу нөхцлийг бүрдүүлжээ.